Байр суурь1 мин унших
О.Номинчимэг: Төр хэрэгцээ гарвал хувийн хэвшлээсээ түрээсэлдэг зохицуулалттай болох хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2026.11.20/-ны өдрийн хуралдаанаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
Төрийн өмч, орон нутгийн өмч төсвийн хөрөнгө оруулалттайгаа яаж уялдах вэ. Төр аль хүртлээ хөрөнгө оруулалтаа хийж өмчтэй болох юм. Сум дүүрэг, аймаг нийслэл дээрээ. Үүнээс цаашихыг нь төр хэрвээ хэрэгцээ гаргах юм бол хувийн хэвшлээсээ түрээсэлдэг болъё. . Ашигладаг болъё. Тэгэхгүй бол баахан данхайсан төсвийн хөрөнгө оруулалт энд, тэнд хийгээд. Үүнийхээ урсгал зардалд идэгдээд ашигласан ч юм, хэрэгтэй ч юм байхгүй өнгөрөөд байгаа.
Шилжилт ингэж хийхгүй бол төрийн өмчийн хувьд үүнийг дагасан хөрөнгө оруулалтын хувьд явахгүй байгаа. Төсвийн хөрөнгө оруулалт дээр бяслагийн үйлдвэр хүртэл барьж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль дээр дүүрэг, аймаг, сумууд өөрийн Засаг захиргаа нэгжийн тухай хуульд заасан чиг үүргээсээ гадуур өмчтэй байхыг хориглосон. Гэсэн ч хумигдахгүй юм байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



