#Тойрог1 мин унших
Эргэх холбоо - Булаг багийн иргэдээ сонслоо

Иргэдэд төр засгийн шийдвэр, хийж хэрэгжүүлсэн ажлаа мэдээлэх, хууль тогтоолын хэрэгжилт төрийн анхан шатны нэгждээ, иргэний амьдрал нийцэж буй эсэх талаар судлах, тойргийн иргэдийнхээ санаа бодлыг сонсох зорилгоор зохион байгуулж хэвшүүлсэн “Эргэх холбоо -Иргэдээ сонсох” уулзалт Хэрлэн сумын Булаг багт боллоо.
Булаг багийн иргэдийн зүгээс улс төрийн хямрал, төрийн эе эвдрэлцэл иргэдэд нөлөөлж, төрөөс гарч буй зарим шийдвэрүүд амьдралд нийцэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, үндэсний эв нэгдэлийг хангахад УИХ-ын гишүүд идэвхийлэн ажиллахыг уриаллаа.
Мөн Газрын тос боловсруулах дотоодын үйлдвэр, арьс шир, түүхий эдийн боловсруулалт, залууст олгож буй ипотекийн зээлийн хүү, хугацааны дарамт, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, үндэсний өв соёл, хөдөө орон нутагт ХӨАА-н мэргэжилтний нөөц дутагдаж буйг хэлж холбогдсон санал хүсэлтээ уламжлав.
Булаг хоёрдугаар багийн уулзалтад тус багаас аймаг, сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид идэвхтэй оролцож орон нутагтай холбогдсон саналаа нэмэрлэлээ.
